Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Таван салааны гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Улаанбаатар хотоос тус суманд очиж хадлан бэлтгэх ажилд оролцож байсан нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн О нь 9 сарын 10-ны өдрийн 16:00 цагийн орчим “Онон” голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг мөн өдрийн 16:45 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэх хайх аврах салбарын алба хаагчид иргэн О /55 настай, эрэгтэй/-ыг 9 сарын 11-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 10:54 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 300 метр зайтай “Онон” голын усанд доошоо харсан байдалтай хөвж байсныг олж, цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад өгчээ.
Нийгэм | 2021-09-12
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







