Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баян-Эрдэнэ багийн нутаг “Хамар даваа” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 123 км, сумын төвөөс баруун хойд зүгт 23 км/-т 9 сарын 11-ний өдрийн 23:00 цагийн орчим Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Улаанбаатар хотын харъяат иргэн С-ийн Норд Бенз загварын ачааны автомашин осолдож, автомашины төмөр хийцэд иргэн Б /34 настай, эрэгтэй/ хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 9 сарын 12-ны өдрийн 00:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэбатаар ахлуулсан алба хаагчид 01:05 цагт осол болсон газрын чиглэлд хөдөлгөөн үйлдсэн байна.
Нийгэм | 2021-09-12
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







