50 гарааш чөлөөлсөн газарт авто замын зорчих хэсгийг өргөсгөх, явган хүний зам, автомашины зогсоолыг шинээр тавих ажил үргэлжилж байна
“Од” кино театрын голын 0.534км замыг өнгөрсөн баасан гарагт хааж, авто замын асфальт-бетонон хучилтын ажлыг хийж эхэлсэн. Тодруулбал, Баянгол дүүргийн 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Од кино театрын голын зам буюу 60 дугаар байрнаас “Шинэ Дорно” зоогийн газар хүртэлх автозамын хөдөлгөөнийг есдүгээр сарын 10-ны өдрийн 22:00 цагт хааж асфальт-бетонон хучилтын ажлыг хийж эхэлсэн. Дээрх газарт өмнө нь авто замын нөлөөлөлд өртсөн тоосгон 50 гарааш байсан бөгөөд гараашуудыг буулгаж нийтийн эдэлбэр газрыг чөлөөлснөөр авто замын зорчих хэсгийг өргөсгөн явган хүний зам, автомашины зогсоолыг шинээр тавьж байна.
АДМИН








Нийгэм







