Dark Light
Нийгэм | 2021-09-13

Алга болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй 1 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 07.19-ний өдрийн 23:32 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 08.26-ны өдөр Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Н/32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г 07.19-ний өдрөөс 08.27-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 08.28-ны өдөр зогсоосон. Ар гэрээс нь хүсэлт гаргасны дагуу 09.11-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 09.12-ны өдрийн байдлаар нийслэлийн Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 9 ангийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо “Богдын даваа” гэдэг газраас “Зүүн салааны Бумбатын-Ам” газар хүртэл 9 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт түр зогсоожээ. 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00