Dark Light
Нийгэм | 2021-09-13

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хурал боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хурал өнөөдөр 08.00 цагт боллоо. 14 хоног тутам болдог Сайдын шуурхай хуралдаанаар өнгөрсөн хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт ажлын тайланг танилцуулсан юм. Мөн Дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсгийнхний Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон бусад төсөл хөтөлбөрүүдтэй танилцсан ажлын тайланг сонслоо. Тайлан, мэдээлэлтэй холбоотойгоор Б.Мөнхбаатар сайд Газрын багц хууль, Арматурын стандартын шинэчлэлт, Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл, Нийтийн аж ахуйн чиглэлээр хүний нөөцийн бодлого, чиглэлд анхаарч, ажлыг эрчимжүүлэх зэрэг 10 гаруй чиглэлд үүрэг өглөө. Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралд БХБЯ-ны Газрын дарга нар, харьяа газар болох ГЗБГЗЗГ, БХТ, ТОСК, ХСУХАТАҮЗЗ болон төслийн удирдлагууд оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10