Dark Light
Нийгэм | 2021-09-13

Дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоогоор ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа. Барилгын салбарт эрэлт хэрэгцээтэй байгаа иржгэр арматурын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, борлуулалтын үнийн зохистой түвшинг хангах, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, шаардлагын дагуу чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа эсэх асуудлаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж газар дээр нь ажиллаа. БХБЯ-наас боловсруулж буй Барилгын материалын үйлдвэрлэлийн БНХАУ, ОХУ –ын дэвшилтэт стандартыг MNS стандарт болгон шинээр боловсруулан гаргаж байгаа. Тиймээс уг стандарттай уялдуулан үйлдвэрлэлтийн бэлтгэл ажлыг хангаж, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх, одоогийн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангаж түүхий эдийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудын хүрээнд хамтарсан төлөвлөгөө боловсруулж ажиллалаа.  Мөн тус үйлдвэрийн хэрэгжүүлж буй “Монгол ган цогцолбор-1” төслийн хүрээнд жилд 200,000 тн арматур 150,000 тн Круг, булан төмөр, төмөр утас үйлдвэрлэж байгаа юм. Барилга, хот байгуулалтын яамнаас тус үйлдвэрийн үйл ажиллагааг  бүх талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг болон “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, Дархан-Уул аймгийн ГХБХБГ-ын төлөөллүүд багтжээ.

May be an image of 11 people


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10