Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэрэн металл” ХХК-ийн төмөрлөгийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны БМҮХ-ийн дарга Д.Батзориг нараар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа.
Тус үйлдвэр нь жилд 160,000 тонн арматур, 30,000 тонн ган утас, сортын цувимал 10,000 тонн үйлдвэрлэх хүчийн чадалтай юм. Үйлдвэр ашиглалтад орсноор:
Жилдээ 100 сая орчим ам.доллар борлуулалт хийж, улсад татвар төлөх,
Шууд 1000, шууд бусаар 1500 орчим ажлын байр бий болох,
Дотоодоос жилд 300 мянган орчим тонн түүхий эд худалдан авах гэх мэт нийгэм, эдийн засгийн үр нөлөө бүхий үйлдвэр босох юм.


АДМИН








Нийгэм







