Dark Light
Нийгэм | 2021-09-13

БНСУ-д оршин суугаа зарим эхчүүдэд “Алдарт эх”-ийн одон гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолын арга хэмжээ 9 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд болов.

БНСУ-д оршин суугаа иргэн Адъяагийн Алтанчимэг, Бат-Өлзийн Мөнхзаяа, Батмөнхийн Сэлэнгээ, Бат-Өлзийн Лхагвасүрэн нарт “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонг Элчин сайд Н.Эрдэнэтуяа, Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн нар гардуулав. Энэ жилийн одон гардуулах арга хэмжээ КОВИД-19 хорио цээрийн дэглэмийн хүрээнд цомхон зохион байгуулагдлаа.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08