Dark Light
Нийгэм | 2021-09-13

Жордан Барроуз 8 дахь дэлхийн аваргадаа зодоглоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Осло-2021" насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох АНУ-ын баг тамирчдыг сонгох сонгон шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 11-12-нд Невраска мужийн Линкольн хотод боллоо. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд "Лондон-2012" олимпын аварга, ДАШТ-ий 4 алт, 3 хүрэл медальт, алдарт бөх Жордан Барроуз найм дахь дэлхийн аваргадаа зодоглохоор болжээ. Тэрбээр анх удаа 79 кг-ын жинд барилдах бөгөөд сонгон шалгаруулах тэмцээний финалд Алекс Диренгерийг 10:5, 4:3-аар ялсан юм. 

ДАШТ-д зодоглох АНУ-ын эрэгтэй шигшээ баг:

57 кг: Томас Гилман (олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальт)

61 кг: Датон Фикс

65 кг: Яннис Диакомихалис

70 кг: Жеймс Грин (ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт)

74 кг: Кайл Дейк (олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга)

79 кг: Жордан Барроуз (Олимпийн алт, ДАШТ-ий дөрвөн алт, гурван хүрэл медальт)

86 кг: Дэвид Тэйлор (олимп, дэлхийн аварга)

92 кг: Жейден Кокс (олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг хүрэл)

97 кг: Кайл Снайдер (олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, хүрэл медальт)

125 кг: Ник Гваздовски (ДАШТ-ий хошой хүрэл медальт)


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00