Dark Light
Нийгэм | 2021-09-13

Даатгалын мэдээлэл авсан малчид нийгмийн даатгалд түлхүү хамрагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
НҮБ-ын "Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" Хамтарсан хөтөлбөр Завхан аймгийн зорилтот буюу Отгон, Идэр, Тэс, Дөрвөлжин, Их-Уул зэрэг 5 сумдад хэрэгжиж байна.
Дээрх сумдын Нийгмийн даатгалын байцаагч, Насан туршийн боловсролын үндэсний төвийн багш, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч, Бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч, Малчдын хоршооны манлайлагч нарыг чиглүүлэгчээр бэлтгэгджээ.
Эдгээр чиглүүлэгч нар багт хуваагдан, 4200 малчдад нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, сайн дурын даатгал, даатгалын ач холбогдол зэрэг олон сэдвийн хүрээнд мэдээлэл өгсний дүнд малчдын нийгмийн даатгалд хамрагдалт 12 хувиар өсчээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10