Dark Light
Нийгэм | 2021-09-13

Х.Ганбаатар:Эдийн засаг хүндэрсэн учраас 2021-2022 онд аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн торгууль тогтоохгүйгээр өнгөрөөч

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө орууулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд боллоо. Хувийн хэвшлийнхний байр суурийг хүргэж байна. 

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх  захирал Х.Ганбаатар: “Эдийн засгийг сэргээхийн тулд аж ахуйн нэгжүүдийг шалгах шалгалтаа зогсоохыг хүсэж байна. Долоо хоногт 3200 байцаагч шалгаж байна. Үүнийг зогсоогооч, хариуцлагыг нь ажил олгогч бид хүлээе. Төр битгий оролц. 

Эдийн засаг хүндэрсэн учраас 2021-2022 онд аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн торгууль тогтоохгүйгээр өнгөрөөч. Энэ үед нь хяналт шалгалт хийгээд торгууль, алданги тооцохоо болих хэрэгтэй. Хэрэв 2021-2022 онд борлуулалтынхаа орлогыг нэмсэн  бол татвараас чөлөөлөөсэй. 100 сая төгрөгийн борлуулалтыг 150 сая болгосон бол 50 сая төгрөгийн орлогыг татвараас чөлөөлөхийг хүсэж байна."


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10