Dark Light
Нийгэм | 2021-09-14

Нүхэн жорлонг сольж, хуучин газарт нь мод тарина

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Туул, Улиастай гол орчмын 1050 нүхэн жорлонг энэ ондоо багтаан солино. 

Баянзүрх дүүргийн 23,11-р хорооны нутаг дэвсгэр болох Туул, Улиастай голуудаас 50-200 метр зайд байрлах айл өрхийн нүхэн жорлонг шинэчлэх ажил 35 хувьтай явагдаж байна. 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хэрэгжүүлж буй ажлын хүрээнд хөрсөнд нэвчилтгүй, 1050 ширхэг зориулалтын ариун цэврийн байгууламж барьж, хуучин нүхэн жорлонг ариутган дарж булах юм. Энэ газар, талбайг нь ашиглан мод тарина. Уг ажлын гүйцэтгэгчээр  “Олон тоосго” ХХК ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо багтаан бүрэн дуусгах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10