Dark Light
Нийгэм | 2021-09-14

Зохиогчийн эрхийн зөрчилтэй цүнх, түрийвч, загварын зөрчилтэй дүрэмт хувцасыг устгахаар шийдвэрлэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Оюуны өмчийн газрын Хяналтын улсын байцаагч нарын шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Оюуны өмчийн эрхийн зөрчилтэй эд зүйлийг Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гарган биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн зөвлөлд хүргүүлснийг тус зөвлөлийн 2021.07.24-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор дараах байдлаар шийдвэрлэсэн байна.

-“Нүүдэлчин” барааны тэмдгийн зөрчилтэй 2.500.000 төгрөгийн үнэ бүхий 80 амперын 10 ширхэг аккумуляторыг үнэлгээний комисст шилжүүлэхээр,

-Зохиогчийн эрхийн зөрчилтэй 375.000 төгрөгийн үнэ бүхий 14 ширхэг цүнх, 20.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг түрийвч, Бүтээгдэхүүний загварын зөрчилтэй  4.620.000 төгрөгийн үнэ бүхий 93 ширхэг сурагчдын дүрэмт хувцас, мөн 2020 оны төлөвлөгөөт шалгалтаар хураагдсан 13.826.000 төгрөгийн үнэ бүхий 6275 ширхэг си ди, ди ви ди-г  тус тус устгалын комисст шилжүүлэхээр, 

-Зохиогчийн эрхийн зөрчилтэй 3.190.000 төгрөгийн үнэ бүхий хивсийг Төрийн байгууллага /Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10