Dark Light
Нийгэм | 2021-09-14

АНУ ОХУ-аас худалдан авах газрын тосны хэмжээ нэмэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ 9, 10 дугаар сард ОХУ-аас импортолдог газрын тосны хэмжээг нэмэгдүүлнэ гэж Bloomberg агентлаг мэдээлэв. АНУ-д “Айда”хар салхины улмаас Мексикийн булан дах газрын тосны олборлолтын 77 хувь зогссон хэвээр байгаа нь боловсруулах үйлдвэрүүдийн нийлүүлэлтийн хэмжээ дотоодын хэрэгцээг хангахгүйд хүрчээ.

Нийлүүлэлтийн хязгаарлагдмал байдал болон ОХУ-ын Urals төрлийн түүхий газрын тос АНУ-ын тус бүс нутагт олборлодог USA Mars төрлийн тостой чанарын хувьд төстэй шинж чанар ньэрэлтийг нэмэгдүүлж, Urals төрлийн тос сүүлийн 8 сарын хугацаанд хамгийн дээд үнээр арилжаалахад хүргэлээ.

АНУ-ын эрчим хүчний агентлагийн мэдээллээр АНУ 2021 оны 6 дугаар сард ОХУ-аас импортолсон түүхий газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн түүхэн дээд хэмжээнд хүрч,  өдөрт 848,000 баррель байсан юм. Ингэснээр АНУ-д эрэлт, хэрэгцээ нэмэгдсэн нь ОХУ газрын тосоо өндөр үнээр экспортод гаргахыг илүүд үзэж, бусад орнууд гэлтгүй дотооддоо хомстол үүсгэхэд хүргээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10