Dark Light
Нийгэм | 2021-09-14

Б.Буянтогтох: Арбидол эмийг эмийн жагсаалтаас хасаагүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох вирусний эсрэг эм буюу Арбидол эмний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Арбидол бол ерөнхий үйлдэлтэй эм. Өмнө нь тухайн эмийг томуу, томуу төст вирусний эсрэг ашигладаг байсан. Амьсгалын замын өргөн хүрээний вирусний эсрэг хэрэглэдэг байсан, одоо ч хэрэглэнэ. Тухайн эмийг огт хасаагүй. Өвөрмөц үйлчилгээтэй эмийн төрлөөс ерөнхий үйлчилгээтэй эмийн жагсаалт руу оруулсан. Арбидол эм бол SARS, COVID-д зориулж гаргасан эм биш учраас тэр. 

Арбидол эмийг уугаад маш олон хүн эдгэсэн. Эмчилгээнээс огт хасаагүй, эмчийн заалтаар хэрэглэх ёстой. Арбидолыг хэрэглэж болно гэхээр иргэд өөрсдөө эмийн сангаас авч ууж болно гэж ойлгоод байна. Эмийн зохистой хэрэглээ талаасаа ч энэ нь буруу. Мөн тус эмийг жирэмсэн хүмүүс хэрэглэх хориотой. Элэгний өөрчлөлттэй эмийг хүмүүс эмчийн хяналтан дор уух нь зохистой. 

ДЭМБ-аас ч коронавирусний эсрэг эмийг зарлаагүй байхад бид өвөрмөц эм шиг хэрэглээд байж болохгүй" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10