ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 14 улсын /ахлах/ байцаагчид Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, төсөл, хөтөлбөр, хувийн хөрөнгө оруулалтаар 2021 онд шинээр баригдаж буй барилга байгууламж, инженерийн шугам сүлжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 8 дүүргийн 102 барилга байгууламжид хийж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хянан ажиллаж байна.
2021 оны 09 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 2018-2021 онд хэрэгжиж буй нийт 152 төсөл арга хэмжээнээс Тендер зарлах буюу гэрээ байгуулах шатанд 50, сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажил эхэлсэн 102 барилга байгууламжаас цэцэрлэгийн 57, сургуулийн 45 барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Үүнээс зогссон 18, улсын комисс ажилласан 22, хугацаатай үүрэг болон зөвлөмж хүргүүлсэн 62 байна.
АДМИН








Нийгэм







