Dark Light
Нийгэм | 2021-09-14

Япон улсын Шизүока мужид өнөөдрөөс Булган аймгийн бие төлөөлөгч ажиллаж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Япон Улсын Шизүока муж Булган, Дорноговь, Сэлэнгэ  аймгуудтай хамтын ажиллагаатай. Өнөөдөр Булган аймгийн Засаг дарга тэргүүтэй aймгийн удирдлагууд  Шизүока мужид гадаад  харилцааны чиглэлээр төлөөлөн ажиллах бие төлөөлөгч Масахиро Китагавагатай цахим хурал хийлээ.  Масахиро Китагавага нь Япон улсын зам гүүрийн томоохон компани “ Киотова “ компанийн ерөнхий захирлаар ажилладаг, сүүлийн 15 жилд Монгол -Япон улсын хэмжээнд өрнөсөн олон төсөл хөтөлбөр дээр амжилттай ажиллажээ.

Уулзалтын эхэнд Засаг дарга  Булган аймгийн дадлагажигч ажиллагсад Япон улсад ажиллаж буйг цохон тэмдэглээд  өнөөгийн судалгааны түвшинд яваа олон салбарын ажлууд тэр дундаа эрүүл мэнд , аялал жуулчлал, ХАА , оюутан ажилчид солилцоог цаашид ажил хэрэг болгоход голлон анхаарал хандуулж ажиллахыг Масахиро Китагавагаас хичээнгүйлэн хүслээ. Үүний хариуд Булган аймгийг төлөөлөн хамтын ажиллагааны гүүр болон ажиллах төлөөлөгч хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтаа дүгнэж  цаашид хэрхэн хамтарч ажиллахаа төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх нь зүйтэй гэлээ.

May be an image of 1 person, standing, indoor and text that says 'ZDTG ulgan MASAHIRO KITAGAWA'


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10