Dark Light
Нийгэм | 2021-09-14

Ц.Эрдэнэбаяр: АИ-92 шатахууны нөөц багассан ч үнэ нэмэгдэхгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АМГТГ-ын Газрын тосны асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Эрдэнэбаяр АИ-92 шатахууны талаар мэдээлэл өгч байна. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна.

Тодруулбал АИ-92 шатахуун 21 хоног, дизель түлш 35 хоног, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна.

Хомсдол огт үүсээгүй бөгөөд тодорхой хэмжээний нөөц багассан. Үнэ өсөх ямар ч боломжгүй. Цар тахлаас улбаалж импортын асуудал үүсч байгаа. Цар тахал бүх зүйлд нөлөөлж байгаа ч БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүнээ авч байна. Шуурхай арга хэмжээг авч ажилласаар байна. Иргэд цахим орчноос авсан буруу ташаа мэдээллээсээ болж зохиомол хомсдол үүсгэж байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10