Dark Light
Нийгэм | 2021-09-14

Өршөөлийн хууль хэрэгжиж дуусахад 16 хоног үлдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль энэ оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн дагуу зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх юм.

Тухайлбал, Бэлэн бус торгуулийн мэдээллийн санд Өршөөл үзүүлэх тухай хуулийн наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг чөлөөлөхөөр заасан. 

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд оногдуулсан торгуультай бол 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу торгууль тус бүрийн 50%-ыг 2021 оны 10 дугаар сарын 01-ны дотор төлснөөр Өршөөлийн хуульд хамрагдан үлдсэн 50% нь өршөөгдөх боломжтой юм.

Иргэн Та www.smartcar.mn болон www.torguuli.police.gov.mn сайтуудад хандан, тээврийн хэрэгслийнхээ дугаарыг оруулан Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгаж үзээрэй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10