Dark Light
Нийгэм | 2021-09-14

Хөвсгөл аймагт отор хүлээн авахгүй, малчдаа бусад аймагт оторлуулахгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар мал амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн дамжин тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор  тус аймгийн нутаг дэвсгэрт энэ  жил хөрш зэргэлдээ аймгуудаас отор хүлээн авахгүй, малчдаа бусад аймагт оторлуулахгүй байх шийдвэр гаргажээ. Тус аймаг хамгийн олон мал сүрэгтэй, малын гоц халдвар өвчингүй тайван бүс нутаг юм. Иймээс эрүүл тайван бүс нутгийн статусаа бататгах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.  Хөвсгөл аймаг 2021 оны эхэнд 18112 малчин өрх, 2339 мал бүхий өрхөд нийт 5.500.553 мал тоолуулсан. Энэ онд 2.5 сая хээлтэгч тоологдсоноос 1.8 сая төл мал  бойжуулж, нийт 26658 толгой мал зүй бусаар хорогдсон байна. Өнөөдрийн байдлаар  8 сумын  121 малчин өрхийн 55256 толгой  мал аймаг дотроо отроор өвөлжих саналаа Хүнс хөдөө аж ахуйн газарт ирүүлээд байгаа ажээ. 

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10