Ардчилсан намын нэхэмжлэхтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох намын тамга тэмдгийн дугаартай холбогдох Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2021 оны 9 сарын 14 ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралдаанд Ардчилсан намыг төлөөлж намын дарга, УИХ ын гишүүн О.Цогтгэрэл оролцсон бол гуравдагч этгээдээр С.Эрдэнэ иргэний хувиар оролцсон. Шүүх хуралдаан нь гуравдагч этгээд С.Эрдэнэ түүний төлөөлөгч Г.Батбаяр, өмгөөлөгч О.Баасанхүү нарын нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт цуглуулахтай холбоотой хүсэлтээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаатай дахин хойшлууллаа.
Нийгэм | 2021-09-14
Ардчилсан намын нэхэмжлэхтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
СЭТГҮҮЛЧ |
АДМИН
АДМИН
Сэтгэгдэл бичих








Нийгэм







