НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, “Залуусын оролцоо нийгмийн шинэчлэл” НҮТББ-тай хамтран өсвөр үе, залуучуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой “ИРЭЭДҮЙН ЭЗЭД-2021” аян зохион байгуулж байна.
Аяны хүрээнд нийслэлийн есөн дүүрэгт цахим өдөрлөг зохион байгуулах бөгөөд дэлхийн шилдэг орнуудад тэтгэлгээр суралцах боломжуудыг танилцуулж, тэдгээр улсын боловсролын системийн онцлог, гарч болох хүндрэл, даван туулах зөвлөмж, зөвлөгөөг цогцоор нь хүргэнэ.
АДМИН








Нийгэм







