Dark Light
Нийгэм | 2021-09-14

Тэмдэглэлт баяр амралтын өдрүүдэд хилийн авто замын боомтуудыг ажиллуулахаар боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол, Хятадын "Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2021 оны сүүлийн хагас жилийн хугацаанд хэрхэн ажиллах талаар  дипломат шугамаар харилцан тохиролцлоо. Тус  харилцан тохиролцоонд монголын талын баяр наадам амралтын өдөр /Бүгд Найрамдах Улс Тунхагласан өдөр-11 дүгээр сарын 26, Их эзэн Чингис хааны өдөр (билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн), Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтонолоо сэргээсэн баярын өдөр-12 дугаар сарын 29/ -үүдэд хилийн Булган-Такашикэн, Булган-Лаоемяо, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг зэрэг хилийн авто замын боомтуудыг ажиллуулахаар боллоо.

 Эх сурвалж: Хил хамгаалах Ерөнхий газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19