Сонгинохайрхан дүүрэгт энэ жил хэд, хэдэн томоохон бүтээн байгуулалтууд болон тохижилтын ажил эхлээд буй тэдгээрийн нэг нь 4-р хорооны нутаг дэвсгэрт багтах “Арвайн үндэс" ХХК-ийн баруун талаас Хүнсчдийн гудамж хүртэлх шороон замыг засварлах ажил байсан. Энэхүү ажлыг энэ оны тавдугаар сард эхлүүлсэн ба тохижилтын ажил бүрэн дууслаа.
Тус зам нь 7 метрийн өргөнтэй, 800 метр үргэлжлэх бөгөөд тохижилтын ажил ийнхүү бүрэн дууссанаар 21-р хороолол болон Толгойт замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурах боломж бүрдэх юм.

АДМИН








Нийгэм







