Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Тус ойн хурал цахимаар зохион байгуулагдаж, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис оролцож, цагдаагийн бие бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ илгээснийг уламжлав.
Мөн энэ үеэр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдыг урамшуулах 40 сая төгрөгийг шийдсэнийг танилцууллаа. Түүнчлэн хоёр алба хаагчийг түрээслээд өмчлөх орон сууцанд орох эрхээр урамшуулахаар болов. Тус хоёр алба хаагчийг цагдаагийн байгууллагаас шалгаруулах юм.
АДМИН








Нийгэм







