Агаарын хөлөг шувуу, мал, амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх Зөвлөлийн 2021 оны 1 дүгээр хурал өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яаманд боллоо.
Хурлаар Агаарын хөлөг шувуу, мал, амьтантай мөргөлдөх аюулаас сэргийлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний болон хөтөлбөрийн ерөнхий хэрэгжилтийн тайлан, Зөвлөлийн 02 дугаар хурлын шийдвэрийн биелэлтийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.
Мөн Агаарын хөлөг шувуутай мөргөлдсөн талаарх статистик мэдээлэл, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх танилцуулга, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын аэродром орчмын шувуу хяналтын үйл ажиллагаа, эрсдэлийн судалгаа, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний санал, хэлэлцүүлэг өрнүүллээ.
АДМИН








Нийгэм







