Цар тахлын энэ хүнд үед Монголын 3х3 үндэсний шигшээ багууд Олон улсын тэмцээн уралдаанд оролцоход үүсч буй хүндрэлүүдийн нэг бол улс болгон өөрийн нөхцөлд тааруулан виз олгох тусгай журмуудыг хэрэгжүүлж байгаа явдал юм.
Энэ хүндрэлийг шийдвэрлэхэд мэргэжлийн туслалцааг цаг алдалгүй өгч Монголын шигшээ багуудаа дэмжин ажиллаж буй Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг болон ГХЯ-ны хамт олонд гүн талархал илэрхийлье.
Өнөөдөр манай шигшээ баг ГХЯ-ны сайд Б. Батцэцэгт талархал илэрхийлэн хүндэтгэн Монголын үндэсний шигшээ багийн өмсгөлөө дурсгал болгон гардуулан өглөө.
ФИБА 3х3 мэргэжлийн Улаанбаатар ММС Энержи баг Нидерланд улсын Utrecht хотод 9/19-20-ны өдрүүдэд болох ФИБА 3х3 Дэлхийн гранприг зорино.
АДМИН








Нийгэм







