ЦДБЭЧ-ын хамт олон Цус сэлбэлт, судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэе” хүмүүнлэгийн аянд нэгдлээ.
“Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой цусны хомсдол үүсэх эрсдэл өндөр байгаа энэ цагт уг аян нь үнэхээр нүдээ олсон үйл явдал юм” гэж ЦДБЭЧ-ын дарга, Соёлын төв өргөөний Ерөнхий менежер, хурандаа Г.Золзаяа хэлэв.
Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн олон нийт, маркетингийн менежер Р.Энхтуяа “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн жилд 2-3 удаа тус өдөрлөгт нэгддэг. Цар тахал болон бусад өвчин эмгэгийн халдвар их байгаа энэ үед цусны хэрэглээ улам л нэмэгдэж байна. Ийм цаг үед ЦДБЭЧ-ын хамт олон маш идэвхтэй оролцонд талархъя. Манай Цус сэлбэлт, судлалын үндэсний төв маань одоогоор 80 гаруй улс болон хувийн эмнэлгүүдэд цус, цусан бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. Таны бэлэглэсэн цус хамгийн багадаа гурван хүний насыг авардаг юм шүү” гээд цэргийн алба хаагчдад амжилт хүссэн юм.
АДМИН








Нийгэм







