Dark Light
Нийгэм | 2021-09-16

Нэгдсэн эмнэлэгт 50 сая төгрөгийн гемотологийн аппарат гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтын хүрээнд Нэгдсэн эмнэлэгт 30 сая төгрөгийн үнэ бүхий бүрэн автомат гемотологийн аппаратыг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өглөө. Тус аппаратыг ашигласнаар 20 минутын дотор шинжилгээний хариуг гаргах боломжтой бөгөөд цаашид “еhealth” программ болон киоск машинд холбосноор иргэд өдөртөө шинжилгээнийхээ хариу авах боломж бүрдэнэ. Хөдөө орон нутгаас үйлчлүүлж буй иргэдийн хүлээгдэл үүсгэдэг нэг шалтгаан бол шинжилгээний хариугаа өдөртөө авч чадахгүй байдаг асуудал билээ. Үүнийг шийдвэрлэсэн нь тусламж үйлчилгээний хүлээгдлийг бууруулна гэж үзэж байна.

Үүнчлэн эмч, эмнэлгийн ажилчдыг тасралтгүй сургах, 3-р шатлал буюу лавлагаа төвийн эмч нараас мэргэжлийн зөвлөгөө авах, АШУҮИСургуультай хамтран ажиллах зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлэгт цахим сургалтын танхимын иж бүрэн тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Ухаалаг дэлгэц, удирдлагатай камер, дууны өсгөгч, зөөврийн өсгөгч, утасгүй хурлын микрофон, алсын удирдлага гэх мэт нийт  21.5 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлжээ.

Мөн цусан дахь Д витамины түвшинг тодорхойлох аппаратыг олгосноор иргэдэд Д-ын шинжилгээг үнэ хямдаар зохион байгуулах боломж бүрдлээ.

Өнгөрсөн онд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат аймгийнхаа 23 сум сууринд хүрч Эрүүл мэндийн салбарын эмч ажилчидтай уулзаж, тэдний санал хүсэлтийн дагуу сумдын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд, нэгдсэн эмнэлэгт шаардлагатай 800 сая төгрөгийг тоног төхөөрөмж, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг шийдвэрлээд байгаа юм.

Эх сурвалж: Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10