Dark Light
Нийгэм | 2021-09-16

Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх сургалтыг зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвөөс аж ахуйн нэгжүүдийн хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх зорилгоор бизнесийн байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхад дотоод хяналтыг хэрэгжүүлэх, байгууллага, удирдлага болон үйл ажиллагаа, нэр хүндийг энэ төрлийн эрсдэлээс хамгаалахад чиглэгдсэн, бодит кейс дээр суурилсан үнэлгээний аргачлал, зааварчилгаа болон сэдвүүдийн хүрээнд “Хариуцлагатай бизнес, бизнесийн шударга байдлын аргачлал хэвшүүлэх” сургалтыг 9 сарын 15-нд зохион байгууллаа.

Энэхүү сургалтын хөтөлбөрийг МҮХАҮТ, Транспэрэнси Интернэшнл, Рио Тинто Монгол ХХК-ийн санаачилгаар хамтран хэрэгжүүлж байгаа “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Транспарэнси Интернэшнл ОУБ-ын “Уул уурхай-Тогтвортой хөгжил хөтөлбөр”-ийн хүрээнд боловсруулагдсан аргачлалд суурилан болосвруулжээ. 

Мөн АТГ-ын УССГХ-ийн Ахлах мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш зочин илтгэгчээр оролцож, МУ-ын хууль тогтоомжийн зохицуулалт, хувийн хэвшлийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудын талаар танилцууллаа. 

Энэ удаагийн сургалтад Номин Холдинг ХХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Юнител ХХК, Ашид Капитал ББСБ, Тэнгэр Даатгал ХХК,  Хатант Интернэшнл ХХК, Улаанбаатар Гурил ХХК,   ЧПМ ХХК, Нью Фаберлик ХХК-ийн 20 гаруй төлөөлөл оролцлоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10