Dark Light
Нийгэм | 2021-09-16

Гурвалжингийн гүүрийн хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Гурвалжингийн гүүрэн гарц"-ын хэв гажилтын заадас засварлах ажил хийгдэнэ. Иймд Ажилчдын гудамжны 4 замын уулзвараас Саппорагийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн "Гурвалжингийн гүүрэн гарц"-ын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07:00 цагийн хооронд, 2 дугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08:00 цагаас 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цаг хүртэл, Саппорагийн уулзвараас Ажилчдын гудамжны 4 замын уулзвар хүртэл буюу хойноос урагш чиглэсэн "Гурвалжингийн гүүрэн гарц"-ын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээний хөдөлгөөнийг 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 24-ний өдрийн 22.00 цагийн хооронд, 2 дугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн хооронд засварын ажил гүйцэтгэхээр хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орно.

Ажил гүйцэтгэх хугацаанд хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган авто замын тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас анхаарууллаа. 

May be an image of road

May be an image of road

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10