Dark Light
Нийгэм | 2021-09-16

Иргэний нисэхийн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 81 хувьтай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэний нисэхийн салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 9 дүгээр сарын 15-ны байдлаар 81 хувийн гүйцэтгэлтэй байна. 

      Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар баталсан "Зам, тээврийн салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө"-ний дагуу ИНЕГ-ын харьяа алба, салбарууд өвөлжилтийн бэлтгэлээ ханган ажиллаж байгаа бөгөөд Зам, тээврийн хөгжлийн яамнаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах ажлын хэсэг өнөөдөр иргэний нисэхийн салбарт ажилласан юм.

      Иргэний нисэхийн ерөнхий газар болон Иргэний нисэхийн үндэсний төв, түүний салбар нэгжийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөө батлан, шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаа ба онцгой хүндрэл бэрхшээл гарахгүй бол өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөгөөнд заасан хугацаанд бүрэн хангах боломжтой гэдгийг ИНЕГ-ын АННББЗГ-ын дарга Д.Эрдэнэбаатар онцоллоо.

      ИНЕГ-ын харьяа алба, салбаруудын агаарын навигацийн болон нисэх буудлуудын үйлчилгээний бэлэн байдлыг хавар-зуны ашиглалтаас намар-өвлийн ашиглалтад шилжүүлэх навигацийн үзлэг шалгалт орон нутагт эхэлсэн бөгөөд  ИНҮТ-ийн даргын тушаалаар баталсан ажлын хэсгийнхэн 9 дүгээр сарын 13-наас 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд багтаан зохион байгуулахаар ажиллаж байгаа тухай, мөн төвийн нэгжүүдэд дулаан сантехникийн шугам сүлжээнд хийгдэж буй засвар үйлчилгээ, дулааны эрчим хүч авах бэлтгэл ажил, шатахуун хангалтын үйлчилгээ зэрэг өвөлжилтийн бэлтгэл хангах ажлуудын явцын талаар ИНҮТ-ийн дэд дарга Н.Мягмарсүрэн ажлын хэсгийнхэнд тайлагналаа. 

      Зам, тээврийн хөгжлийн яамнаас томилогдсон ажлын хэсгийнхэн “Буянт-Ухаа” нисэх буудал болон Газрын үйлчилгээ, шатахуун хангалтын албаар орж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг газар дээр нь үзэж, шалгалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10