50 гарааш чөлөөлсөн газарт авто замын зорчих хэсгийг өргөсгөх, явган хүний зам, автомашины зогсоолыг шинээр тавих ажил үргэлжилж байна
Баянгол дүүргийн 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Од кино театрын голын замын "Хороолол" захын уулзвараас зүүн тийш 0,65 км автозамын асфальт бетон хучилтын ажил 09-р сарын 17-ны 22:00 цагаас 09-р сарын 21-ний 06:00 цаг хүртэл хийгдэнэ. Иймд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Дээрх газарт өмнө нь авто замын нөлөөлөлд өртсөн тоосгон 50 гарааш байсан бөгөөд гараашуудыг буулгаж нийтийн эдэлбэр газрыг чөлөөлснөөр авто замын зорчих хэсгийг өргөсгөн явган хүний зам, автомашины зогсоолыг шинээр тавьж байна.

АДМИН








Нийгэм







