“SM медикал” эмнэлэгт эрэгтэйчүүдийн болон хамар тэгшлэх хагалгаанд зэрэг орсон 39 настай эрэгтэй мэс заслын үеэр амь насаа алджээ.
Мэс засал энэ сарын 4-нд хийгдсэн бөгөөд талийгаач нь АНУ-аас эх орондоо ирээд удаагүй байжээ.
Талийгчийн ар гэр: “Мэс засал 10.00 цагийн үед эхэлсэн. Харин 13.00 цаг өнгөрөөд эмнэлгийн зүгээс утастаж, дүүгийн минь бие огцом муудаж, УНТЭ-д яаралтай хүргэгдсэн талаар хэлсэн. Тэндээ халуун нь буухгүй, бие нь сайжрахгүй байсаар оройн 19.00 цагийн орчимд нас барсан. Энэ үйл явдлын дараа эмч нар нь хамар тэгшлэхээс гадна эрэгтэйчүүдийн мэс засал давхар хийлгэсэн талаар ярьсан. Энэ бидэнд маш том шок болсон. Хоёр мэс засал зэрэг хийж болдог эсэхийг хууль, хяналтын байгууллагаас тодруулмаар байна. Дүү минь ар, гэрээ авч явдаг ганц хүн нь байсан. Гурван хүү нь өнчирч үлдлээ” гэлээ.
АДМИН








Нийгэм







