Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дорнод аймгийн бүсийн оношлогооны төвөөр орж Эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзлаа. Тус төвд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг шийдвэрлэв. Тухайлбал ходоодны дуранг суурилуулж үйл ажиллагаанд оруулжээ. Мөн ковид-19 өвчний эмчилгээнд нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 5 ширхэгийг Бүсийн оношлогооны төвд гардуулж өглөө.
Мөн тус аймагт Эрүүл мэндийн яам, орон нутгийн хамтарсан санхүүжилтээр 200 ортой Хүүхдийн эмнэлэг, Нийгмийн Эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил явагдаж байна. Эдгээр барилгын үйд явцтай танилцаж аймгийн засаг дарга М.Бадамсүрэнтэй санал солилцов. Дорнод аймагт ажиллахдаа ковид-19 өвчний нөхцөл байдлаас гадна бусад эмчилгээ үйлчилгээний тулгамдсан асуудал, шийдвэрлэх талаар ажил хэрэгч уулзалтуудыг хийлээ.
АДМИН








Нийгэм







