Dark Light
Нийгэм | 2021-09-17

8 сард гэрээсээ гараад сураггүй болсон малчин эрэгтэйн цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Хужирт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 136 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ “Орхон” голын усанд 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Цагдаагийн байгууллагаас 9 сарын 15-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид мөн өдрийн 19:50 цагт ангийн байрлалаас хөдөлж, 9 сарын 16-ны өдрийн 02:24 цагт Өлзийт суманд очиж хоноглоод 07:50 цагт голомтод очиж цогцос гаргах ажиллагааг эхлүүлсэн. Голын эргээс 50 метрийн зайд голын дунд орших арлаас 09:08 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.  /Уг цогцос нь 8 сарын 23-ны өдөр гэрээсээ мотоцикльтой гараад сураггүй болсон малчин Б (36 настай, эрэгтэй)-ынх болох нь тогтоогдсон./ 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00