Зэвсэгт хүчний 2021 оны аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнийг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулж байна. ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгаас зохион байгуулж буй энэхүү уламжлалт тэмцээн нь өмнөх жилүүдийнхээс эрс ялгаатай бөгөөд дэлхийн нийтийг хамарсан цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахисны үндсэн дээр тэмцээнд оролцогчдоос ихээхэн тэсвэр хатуужил, байнгын бэлтгэл сургуулилтыг шаардаж байгаагаараа онцлогтой.
Уг тэмцээнийг Зэвсэгт хүчний хэмжээнд анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулснаар холбоо, мэдээллийн технологийн давуу байдлыг бүрэн ашиглахын хамт цаашид энэ хэлбэрээр уралдаан, тэмцээнийг зохион байгуулах боломжийг тодорхойлох өндөр ач холбогдолтой юм. Тэмцээнд Зэвсэгт хүчний 24 нэгтгэл, анги, байгууллагын 160 орчим эрэгтэй болон эмэгтэй тамирчид оролцож буй бөгөөд тэмцээний эхний өдөр огцом өргөлт, удаах өдөр түлхэлттэй өргөлтөөр өрсөлдөж, багийн нэгдсэн дүн гарна.
АДМИН








Нийгэм







