Dark Light
Нийгэм | 2021-09-18

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Багахангай дүүрэгт ажиллав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр /2021.09.18/ Багахангай дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг Багахангай нь  шугам сүлжээний бие даасан дэд бүтэцтэй, 500 орчим өрх айлын 4000 гаруй оршин суугчтай.  

Сүүлийн жилүүдэд хүн амын тоо, үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр цахилгаан, дулааны өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэх шаардлагатай болсон гэдгийг дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр болон салбар байгууллагын төлөөллүүд танилцуулав. 

Дүүргийн шинэ суурьшлын бүсэд цахилгааны шугам сүлжээ /ухаалаг тоолуур бүхий/ татах, 35МВт-ын дэд станцын барилга угсралтын ажилд мэргэжлийн заавар зөвлөмж өгөх, халаалтын зуухны хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай тооцоо судалгааг холбогдох байгууллагаар гаргуулж шийдвэрлүүлэх, зарим хэсэгт дулааны шугамын шинэчлэл хийх, “Багахангайн Үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын эрчим хүчний дэд бүтэц, зураг төслийн ажилд үе шаттайгаар дэмжин ажиллахаа Эрчим хүчний сайд Н.Тавинбэх илэрхийлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10