Dark Light
Нийгэм | 2021-09-18

“Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл 2021” энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулах, сурталчлах “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна. МҮХАҮТ нь ХХААХҮЯ, НЗДТГ-аас зохион байгуулж байгаа тус арга хэмжээний хамтран зохион байгуулагчаар оролцож байна.

Цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн онд үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаагүй учраас энэ удаагийн үзэсгэлэн нь олон компани, бизнес эрхлэгчдийг хамруулсан,  өөрсдийн бүтээгдэхүүнээ шат дамжлагагүйгээр шууд хэрэглэгчдэд хүргэх боломж олгож байгаагаараа онцлогтой.

МҮХАҮТ-ын зүгээс тус арга хэмжээний үеэр бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, сонирхогч талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх B2B уулзалт, хөрөнгө оруулалтын төслийн танилцуулга, сургалтуудыг 9 дүгээр сарын 21-нд зохион байгуулна. 

9 дүгээр сарын 22-нд Худалдааны салбарын өдөрлөгийг зохион байгуулж, патент барааны тэмдэг, газар зүйн заалт, гарал үүслийн гэрчилгээ, REX системийн талаар танилцуулга, мэдээлэл хийх юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10