Замын-Үүд сумын Засаг даргын 2021 оны А/298 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хор уршгийг арилгах, эрүүл бүс болох зорилгоор сум доторх хөдөлгөөнд 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 20:00-06:00 цагийн хооронд 10 хоногийн хугацаатайгаар явган зорчигч болон авто машины хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан Замын-Үүд сумын төрийн байгууллагын 165 алба хаагч гудамж, талбай, олон нийтийн газарт хөдөлгөөний хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг сахиулан үүрэг гүйцэтгэж байна.

АДМИН








Нийгэм







