Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар 2021.08.31-ний өдөр Орхон голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 2021.09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авсан байна.
2021.09.16-ны өдрийн 10:30 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг 2021.09.19-ний өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.
2021.09.19-ний өдрийн байдлаар анх осолдсон “Уушгийн гарам” гэдэг газраас зүүн зүгт “Ханхар” хүртэл 25 км-т завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:30 цагт түр зогсоосон. 09.20-ны өдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
АДМИН








Нийгэм







