Dark Light
Нийгэм | 2021-09-20

Их цэвэрлэгээнд 5387 аж ахуй нэгж, иргэн оролцлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн бямба гарагт Эх дэлхийн цэвэрлэгээний өдрийн хүрээнд ээлжит Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. 

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хангах, ААН, байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хийгддэг их цэвэрлэгээнд 1206 аж ахуйн нэгж, байгууллага, 4181 иргэн оролцож орчны 50 мкв талбайн болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалга, ойр орчмын хаягдал, газрын хөл ургамал, шарилж, луулийг цэвэрлэлээ. Мөн тохижилт үйлчилгээ, цэвэрлэгээний компаниуд хариуцсан талбайнхаа автобусны буудал, хөшөө дурсгал, тэмдэг тэмдэглэгээ зэргийг угааж цэвэрлэсэн байна. 

Их цэвэрлэгээний ажилд Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, “Эмэгтэйчүүдийн эрх, хамгаалал хөгжлийн хүрээлэн” ТББ-аас хяналт тавин ажилласан байна. 

May be an image of tree and outdoors

May be an image of 1 person, standing and road

May be an image of street

May be an image of road


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10