Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Б.Түвшин орон нутагт ажиллах шийдвэр гарган Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.
Тэрээр Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хавдрын мэс засал, эмчилгээг эхлүүлсэн ба ХСҮТ-ийн эмч Б.Одбаяр очиж, хөхний хорт хавдрын анхны мэс заслыг хийсэн байна.
Энэ тухай эмч Б.Түвшин: "Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт хавдрын мэс засал эмчилгээ хийгээд эхэлсэн. Хөвсгөлд хөхний хорт хавдрын анхны мэс заслыг ХСҮТ-н эмч Б.Одбаяр эмч найз маань ирж хийлээ. Бид аймгийн эмч нараа мэс заслын нарийн мэргэжлүүдээр төрөлжүүлэн дотоод гадаадад сургаж хавдрын асуудал орон нутагтаа бүрэн шийдэгддэг болгох төлөвлөгөөтэй байна. Анагаах ухаан бол багийн ажил. Хавдар судлалын үндэсний төв, нийт багш нар, энэ үйлийг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Бид хичээнэ ээ" хэмээн өөрийн цахим хнуудастаа хуваалцжээ.


АДМИН








Нийгэм







