Dark Light
Нийгэм | 2021-09-20

Автотээврийн хэрэгслийн хорт утаа хэмжих ажлыг эхлүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх авто замын сүлжээгээр зорчин хөдөлгөөнд оролцож, зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү хорт уртаа ялгаруулж буй автотээврийн хэрэгсэлд холбогдох “Дизель хөдөлгүүртэй автомашин-Утаа тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 5013:2009 стандартыг мөрдүүлэх, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт цаг хугацаандаа орсон эсэхийг шалгах ажлыг эхлүүллээ. Тухайлбал, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын “Автотээврийн хэрэгслийн хорт утаа хэмжих ажлыг зохион байгуулах тухай“ А/387 дугаар захирамжийн дагуу хэрэгжиж буй энэхүү ажил 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс ирэх 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Баянгол дүүргийн хэмжээнд 1000 автотээврийн хэрэгсэлд үзлэг хийх бөгөөд ажлын таван хоногт хэмжилтийн ажлыг  дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Техникийн хяналтын үзлэгийн төвтэй хамтран тогтмол зохион байгуулан ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10