Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 10-ны А/564 тушаалын дагуу Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор 18-аас дээш насны иргэдийг сайн дурын үндсэн дээр Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг вакцины нэмэлт тунгаар вакцинжуулах ажлыг эхлүүлсэн.
Уг нэмэлт тунгийн вакцинжуулалтад Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг вакцины 2 тунд бүрэн хамрагдсан, 2 дахь тунг тарьснаас хойш 3 сарын хугацаа өнгөрсөн хүмүүс хамрагдах боломжтой.
Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг ВАКЦИНЫ НЭМЭЛТ ТУНД хамрагдсанаар Коронавирусын халдвар биед орж ирсэн үед дархлааны хариу урвал түргэн явагдаж вирусыг устгах, вирусаар өвчилсөн тохиолдолд хөнгөн өвдөх, хүндрэл өгөхгүй байх ач холбогдолтой юм.
Дэлхий нийтэд 09 дүгээр сараас эхлэн нэмэлт тунгийн вакцинжулалтыг хийж эхлээд байна. Үүнд Чех, Герман, Франц зэрэг улсуудад насанд хүрэгчдэд дархлаа сэргээх нэмэлт тун хамрагдаж байна.
Дэлхий нийтэд тархан халдварлаад байгаа Коронавируст халдвар (КОВИД-19) нь цаашид нутагшмал байдлаар үлдэж бүрмөсөн устаж үгүй болох хандлагагүй байгаа тул хүн бүр нэмэлт тунгийн вакцинжуулалтандаа хамрагдаж дархлаагаа сэргээх, халдвар хамгаалын дэглэмийг баримтлах шаардлагатай байна.
АДМИН








Нийгэм







