ЭМИЙН БАГЦАД ХЯНАЛТ ХИЙВ
Ковид -19 өвчнөөр өвдөн гэрээр эмчлүүлж буй иргэдийн эмийн багцтай холбоотой иргэдээс ирсэн хүсэлт, Онцгой комиссын хурлаас өгөгдсөн үүрэг чиглэлийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Өрхийн эрүүл мэндийн 5 төвд хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар коронавирусийн эсрэг эмчилгээ үйлчилгээнд хэрэглэж буй эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, хэрэглэх хүчинтэй хугацаа нь дуусаагүй, гэрээр хийгдэх эмчилгээ, эм бэлдмэлийг хэрэглэх зааврыг дагалдуулсан, 8-10 төрлийн эм бэлдмэл байна.
Эмийн багцын үнийг зах зээлийн ханшаар тооцоход хүүхдийн багц 30-50 мянган төгрөг, насанд хүрсэн хүний багц 50-70 мянган төгрөг болжээ.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийсэн шалгалтын явцад эмийн эмчилгээний багцын зардал хугацаандаа орж ирэхгүй эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангаас зээл авч авлага үүсгэдэг, коронавируст халдвараар хөнгөн өвдсөн хүнд 10 хоногийн эмийн багц олгож байгаа ч өвчтөн 3, 5 дахь хоногоос хүндрэн эмнэлэг рүү шилжүүлэхэд тухайн хүнд олгогдсон эмийн багцын үнэ даатгалын санхүүжилтээс хасагдаж олгогдохгүй байх зэрэг хүндрэлүүд үүсдэг талаар мэдээлж байсан юм.
АДМИН








Нийгэм







