"Ирвэс хамгаалагч" Т.Лхагвасүмбэрэлийн гэгээн дурсгалд зориулан МУГЖ, дуучин С.Жавхлан "Уулсын хүү" нэртэй дуун бүтээжээ. Дууны үгийг Ж.Даваадамдин /Жанхайн Дамиа/, аяыг Т. Сэр-Од /УГЗ/ бичиж МУГЖ, дуучин С.Жавхлан дуулан амилуулжээ.
МУГЖ, дуучин С.Жавхлан : "Тэр сайхан баатарлаг хүүг төрүүлж өсгөсөн ижий аав хоёрын сонорт хүртэл нь, элэг зүрх нь багахан ч гэсэн дэвттэл та бүхэн минь түгээж өгнө үү!
Тэр сайхан ижий аав хоёрт эх орноо гэсэн сэтгэлтэй, унаган эх байгальдаа хайртай, хамгаалах мянган мянган хүүхдүүд байгаа гэдгийг мөн хүндэтгэн дуулгаж өгнө үү!
Хүнд-итгэсэн Самандын Жавхлан" хэмээн өөрийн цахим хуудастаа хуваалцжээ.
АДМИН








Нийгэм







