Dark Light
Нийгэм | 2021-09-20

А.Отгонбаатар: "Ардын хүүхдийн амьдрал дээшилж, авилгач нартай тэмцэж ч болохгүй юм гэж үү"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг АТГ-аас зарласан. Харин Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарын орлого гэнэт өссөн байна гэх мэдээлэл олон нийтийн дунд тараад байна.

Тэгвэл энэ талаар А.Отгонбаатар :“2013 онд дарга нарыг шүүж “Манайд хоноё” гэж нэвтрүүлэг хийж тэмцэж явахад гэр хороололд байдаг ядуу юм төрд орж баян болох гээд байна. Чи гэрээ засаад төрөө засаарай гэж доромжилж байлаа. Одоо 2021 он буюу найман жилийн дараа энэ муу их баян болжээ гээд доромжлоод  байж байна.

Ардын хүүхдийн амьдрал дээшилж, авилгач нартай тэмцэж ч болохгүй юм гэж үү. Би төрд ажиллаж, төсвөөс хулгай хийгээгүй. Бусдын адил шударга амьдарч явна. Би танд ямар гэм хийсэн вэ. Өнөө орой лайваар уулзая. Үнэнийг та мэдэх болно” гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10