Dark Light
Нийгэм | 2021-09-20

Ковид-19 халдварын эмчилгээний дараах хоолны дэглэм

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Та эмнэлэгт эмчлүүлээд гэртээ гарсны дараа хэт сульдаж, турж жингээ алдсан байна уу?

Өвдөхөөс өмнөх үетэй харьцуулахад хоолны дуршил буурсан ч байж болзошгүй. Энэ бол өвдсөний дараах бие организмын энгийн байдал боловч та хүч чадлаа сэргээж, жин алдалтыг зогсоох хэрэгтэй. Хэвийн амьдралын хэв маягтаа эргэн орохын тулд та дараах зөвлөмжүүдийг дагаарай. 

Хоол хүнсэндээ мах, загас, өндөг, тахианы мах, шош, тараг, бяслаг, сүү, буурцаг, самрын тос, самар зэрэг уургаар баялаг бүтээгдэхүүн хэрэглэх

Хоолондоо бүхэл үр агуулсан талх, гоймон, будаа, үр тариа идэх

Шинэ ногоо, жимс идэх

Хоолны хэмжээгээ хянаж сурах, жишээ нь: хэрэв та огт юм идээгүй бол 0%, идсэн хэмжээгээрээ 25%, 50%, 75%, харин бүгдийг нь идсэн бол 100% гэх мэт

Хэрвээ та хэвийн хэмжээнээс 50% болон түүнээс бага идэж байвал тараг, сүүгээр өөрт тааламжтай нэмэлт коктейл хийж уугаарай.

Өдөртөө ус, шингэрүүлсэн жимсний шүүс, сүү гэх мэт 8-10 аяга шингэн уухыг хичээгээрэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10