Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн “Дунд худаг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 243 км, сумын төвөөс зүүн урд 23 км/-т малчин Г-гийн гэр 9 сарын 20-ны өдрийн 08:00 цагийн орчимд бүрэн шатсан тухай мэдээллийг 9 сарын 20-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Уг гал түймэрт малчин Г /53 настай, эрэгтэй/ 90 хувь түлэгдсэн байсныг тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч 15:00 цагт очиж эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн төв рүү авч явсан тухай мэдээллийг сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Онцгой байдлын газарт өгчээ.
Нийгэм | 2021-09-21
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







